Îéðä çàâ ìóóòàé ìýäýý íýìæ ÷àäñàíã¿é. Дархан ТДСургуулийн ГУУТ-н 1,2-р ангийн оюутнуудын ОБДА-д туслана Утас:99880227 УУА-3 Зоригтбаатар Томуугийн А хүрээний N1H1 вирусийн тархалт нэмэгдэж байгаа тул нийт оюутнууддаа амны хаалтаа хэрэглэж хувийн ариун цэврээ сайтар сахихыг анхаарууля! Дархан ТДСургуулийн захиргаа

Байгаль орчин хамгаалал хичээлийн лекц-5

2010 оны 05-р сарын 20 Нийтэлсэн d-a
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал,

ирээдүйн хандлага

  • Уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөлж буй хүчин зүйлс
  • Монголын ба дэлхийн уур амьсгалын ирээдүйн хандлага

Байгаль өөрийнхөө жам хуулиар хувьсан өөрчлөгдөж байдаг.Тэр явц өнгөрсөн зууны дунд үеэс эхэлсэн аж үйлдвэрийн хувьсгалаас хойш хүний үйл ажиллагаатай ихэд холбогдох болж орчин үед байгаль дэлхийд түүний үзүүлэх нөлөөлөл нь шийдвэрлэх ач холбогдолтой болж байна.Үүний нэг томоохон жишээ нь орчин үеийн уур амьсгалын өөрчлөлт (дулаарал) билээ.

Сүүлийн хоёр зуугаад жилд хүн төрөлхтөн их хэмжээний нүүрс, нефть, хий, мод зэргийг эрчим хүч, түлшинд хэрэглэж байгаагаас агаар мандал дахь нүүрсхүчлийн болон бусад хийн агууламж улам нэмэгдэх болжээ.

Нүүрсхүчлийн хий, метан болон бусад бага хольцот хий нэмэгдэж байгаа нь орчин үеийн уур амьсгал дулаарах гол шалтгаан болж байна. Учир нь эдгээр хий дэлхийгээс цацрах урт долгионт туяарал буюу дулааныг өөртөө шингээж улмаар дэлхий рүү чиглэсэн нэмэгдэл дулааныг бий болгодог бөгөөд агаар дахь ийм хийг “Хүлэмжийн хий” гэдэг.

Агаар мандалд нэгэнт бий болсон хүлэмжийн хийн хувирал нь 100-150 жил үргэлжилдэг тул одоо агаарт агуулагдаж буй энэ хийн хэмжээ цаашид нэмэгдэхгүй байлаа ч гэсэн дараагийн зуунд нөлөөлөх болно.

Хүн төрөлхтний энергийн гол эх үүсвэр нь нүүрс, нефть, хий хэвээр байгаа өнөө үед хүний үйл ажиллагаанаас шалтгаалж агаарт гарах нүүрсхүчлийн хийн хэмжээг цаашид тодорхой хэмжээгээр бууруулж болох боловч зогсоож чадахгүй нь мэдээж юм. Ийнхүү хүлэмжийн хий ихэссэнээс шалтгаалан дэлхийн уур амьсгал дулаарах нь гарцаагүй болж аливаа улс орон түүнийг тойрох аргагүй, дайрч гарах нь гарцаагүй болов. Уур амьсгалын өөрчлөгдөх асуудалд аль эртнээс хэр бодитой, бэлтгэлтэй ханднав тэр улс бага хохирч харин бэлтгэлгүй байгаа тэр улс илүү их хохирол үзэх нь ойлгомжтой юм.

 Дэлгэрэнгүй»

Байгаль орчин хамгаалал хичээлийн лекц-4

2010 оны 05-р сарын 20 Нийтэлсэн d-a

Байгаль орчин хамгаалал хичээлийн лекц-4


Сэдэв: Хүний экологийн өвөрмөц орчин ба суурьшлын экологи

  • Хотын амьдралын өвөрмөц орчин
  • Антропогены хүчин зүйлс

Сүүлийн үед томоохон хотууд нь эдийн засаг, нийгэм, экологийн онцгой асуудлуудын зангилаа газар болж байна. Энд хүний үйл ажиллагааны хүчтэй нягтралшилт нэмэгдэж хот өөрөө онцгой зохиомол амьдралын тасралтгүй орчин болж ирсэн.

Хотод бий болсон хог хаягдлын урсгал бохирдол бол дэлхийн хүрээлэн буй орчинд онцгой аюул учруулж байна.

Сүүлийн үед суурьших үйл явц шинэ төрх байдлыг оллоо. Том хотууд бий болохын зэрэгцээ хөдөөгийн хүн ам хот руу шилжих урсгал нэмэгдлээ. Хүн ам өсөхийн хэрээр ахуйн, хөдөлмөрийн, үйлчилгээний, соёлын хэрэгцээ өсөхийг агломерацийн үзэгдэл гэх бөгөөд энэ үзэгдэл давшингуй хурдтай хөгжиж байна.

Нэгдсэн үндэстний байгууллагын жил тутам гаргадаг тайлан мэдээнээс үзвэл Токио 11.612 сая, Нью-Йорк – 11.572 сая, Шанхай 10.82 сая, Мехико 10.762 сая, Буэнос-Айрос – 8.925 сая гаруй хүн амтай болжээ.

Орчин үеийн нөхцөлд аж үйлдвэрийн бөөгнөрөл нь барилга байгууламж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй ба хүн амын ахуй амьдралын шинэ эд юмс, бэлдмэл материал, мөн тэдгээрийн үйлдвэрлэлийн тасралтгүй боловсруулалт ба нэвтрүүлэлттэй хосолж байна. Эдгээрийн тоонд “пестициды” биологийн идэвхтэй эд юмс, олон найрлагын химийн бодис, эрдэс бордоо, уураг-витаминт тэжээл бусад аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд орно.

Хүн төрөлхтөн хотыг хөгжүүлэх явцдаа хүмүүст хэрэгцээтэй олон зүйлийг байгуулсан хэдий ч нөгөө талаасаа хотын агаарын бохирдол, ундны усны нөөц багасах, хот өндөр төвлөрсөн барилга байгууламж нь хотод гэрлийн өлсгөлөнг бий болгож хүн амын төвлөрөлт нь янз бүрийн халдварт өвчин тархах боломжийг бүрдүүлж жил, сар, хоногийн температурын хөдөө орон нутгаас харьцангуй их байдаг зэрэг сөрөг нөлөөг бий болгосон.

 Дэлгэрэнгүй»

ИЛ УУРХАЙН ТЭСЭЛГЭЭ

2009 оны 11-р сарын 01 Нийтэлсэн d-a

Суурилсан трактор, зҮтгҮҮр, ӨӨрӨӨ ЯВАГЧ шасси

            Ухаж тээвэрлэдэг машины суурилсан машин нь гинжит ба дугуйт трактор, зүтгүүр болон хийн дугуйт тусгай шасси (автомашин) байдаг.

            Трактор нь гинжин болон хийн дугуйт явах ангитай, ашиглалтын хугацааныхаа 70…80%-ийг зүтгэх хүчний горимд өнгөрүүлдэг өөрөө явагч машин юм. Зориулалтаар нь ХАА–н (зөвхөн ХАА–н ажлын зориулалттай), ерөнхий зориулалтын, үйлдвэрлэлийн (их хэмжээний барилгын ажил, уулын ажил) гэж ангилна.

Гинжит ба дугуйт тракторууд нь суурилсан трактор буюу машины (ажлын тоноглолгүй) крюк дээрхи хамгийн их чөлөөт зүтгэх хүчээр болон нэгдүгээр араагаар явах хурдаараа дараах байдлаар ангилагдана.

v      үйлдвэрлэлийн: 2.5...3.0, 3.0...3.5 км/ц;

v      ХАА-н: 5.5...7.0, 8.0...12.0 км/ц.

            ХАА-н ба үйлдвэрлэлийн зориулалттай гинжит явах анги бүхий тракторууд нь 30; 40 (60); 60 (100); 90 (150); 50 (250); 350; 750 кН хэмжээтэй зүтгэх ангилалд хуваагдана. Тракторуудын техникийн үзүүлэлтүүдийг 1-р хүснэгтэд үзүүлэв.

1-р хүснэгт

Тракторуудын техникийн үзүүлэлтүүд

Үзүүлэлтүүд

Т-4А

Т-130

1Г-1

Т-

180Г

ДЭТ-

250М

Т-200

Т-330

Т-500

Т-

80U

Зүтгэх хүч, кН

40

(100)

(150)

(250)

(250)

(250)

(350)

(750)

Хөдөлгүүрийн чадал, кВт

99.3

121.3

132

242.6

147

242.6

367.6

603-662

Хөдөлгүүрийн марк

А0.1А

Д-160

Д-180

В-31

8ДВ-220

8ДВ-330

Д12АМ

6ДМ-21А

Цилиндрийн тоо

6

4

6

12

8

8

12

12

Хурдны зайц, м/с:

давших

0.62-2.59

1.03-3.39

0.79-3.33

0.32-5.32

1.36-5.14

1.3-5.14

1.44-5.14

3.4-12.5

ухрах

0.94-1.69

0.99-2.75

0.82-2.05

0.32-5.32

1.14-4.33

0.83-4.33

1.19-4.33

3.4-15

            Дизель хөдөлгүүртэй гинжит тракторын хөдөлгүүр нь урдаа байрлана. Дизель–цахилгаан хөтлүүртэй зүтгүүрийн хувьд хүчний төхөөрөмж нь машины урд байрлах дизель хөдөлгүүр, ард байрлах генератораас бүрдэнэ. Ийм хөтлүүрийг хувьсах гүйдлийн зөөврийн болон сууринх цахилгаан станц болгон ашиглаж болдог.

 Дэлгэрэнгүй»

Ухаж тээвэрлэдэг машины ангилал, зориулалт,

2009 оны 10-р сарын 26 Нийтэлсэн d-a

Ухаж тээвэрлэдэг машины ангилал, зориулалт,

 хэрэглэгдэх муж

Уулын чулуулгийг массиваас өөрийн хөдөлгөөнөөр ажлын хэсгээрээ утган авч буулгах цэг хүртэл өөрөө тээвэрлэдэг машиныг ухаж тээвэрлэдэг машин гэнэ. Утгалтыг зүтгүүр болон түлхэгчийн зүтгэх хүчээр гүйцэтгэнэ.

            Ухаж тээвэрлэдэг машин-бульдозер, сийрэгжүүлэгч, бульдозер–сийрэгжүүлэгч, нэг шанагат ачигч, скрепер, автогрейдер, грейдер–элеваторууд нь ашигт малтмал олборлох ил уурхайд хөрс хуулах, олборлох ба туслах ажиллагааг гүйцэтгэхийн зэрэгцээ авто болон төмөр зам байгуулах ажил, гидротехникийн байгууламж, үйлдвэрлэлийн ба иргэний барилгын ажилд өргөн хэрэглэгдэнэ. УТМ–аар чулуулгийг ухахдаа хэдэн сантиметрээс (бульдозер, скрепер, грейдер, ачигч гэх мэт) 1.5…2.0 метр хүртэл (сийрэгжүүлэгч) гүн бүхий үе үүсгэдэг.

 Дэлгэрэнгүй»

ИЛ УУРХАЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ

2009 оны 10-р сарын 25 Нийтэлсэн d-a

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ШААРДЛАГА

1. Энэ дүрмийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын ордыг ил аргаар ашиглаж байгаа уурхай,

уулын үйлдвэрийн нийт ажилтан, мөн зураг төсөл гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, зураг төслийн байгууллагын

ажилтан нар дагаж мөрдөнө.

2. Уулын үйлдвэр, уурхай бүрд:

а. ордыг ашиглах лиценз;

б. холбогдох байгууллагаас гаргасан дүрэм, журамд нийцүүлэн боловсруулсан ордыг ашиглах техник

эдийн засгийн үндэслэл;

в. заавал мөрдөх геологийн болон маркшейдерийн баримт бичгүүд;

г. газрын хэвлийг хамгаалах, уулын ажлыг аюулгүй явуулах талаар мөрдөгдөж буй төслийн шийдлийн

дагуу боловсрогдож, геологи, уул уурхайн улсын хяналтын асуудал хариуцсан байгууллагаар зөвшөөрөгдөж, уурхайн

ерөнхий мэргэжилтэн баталсан уулын ажлын төлөвлөгөө тус тус байх ёстой.

http://share.gogo.mn/K6FLn4PxAk61931256452538/iluurhai.pdf

http://www.4shared.com/file/143335315/ebe123ef/iluurhai.html

энд дарж ихийг үзнэ үү!

 Дэлгэрэнгүй»

Экскаваторын хӨгжлийн тҮҮхээс…

Хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаасаа эхлэн байгаль ертөнцийн аливаа нууцыг танин мэдэх хүсэл эрмэлзэл нь тасралтгүй хөгжсөөр ирсэн ажээ. Аливаа нууцлаг зүйлийн учрыг танин мэдэхийн хэрээр шинжлэх ухаанч сэтгэлгээ нь баяжсанаар газар шорооны хүнд хүчир ажлыг түргэн шуурхай гүйцэтгэх зорилгоор өнөөгийн машин техникийн өвийг бүтээж бий болгон хөгжүүлсээр ирсэн түүхтэй ажгуу…

 Дэлгэрэнгүй»

Экскаваторын хӨгжлийн тҮҮхээс…

Хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаасаа эхлэн байгаль ертөнцийн аливаа нууцыг танин мэдэх хүсэл эрмэлзэл нь тасралтгүй хөгжсөөр ирсэн ажээ. Аливаа нууцлаг зүйлийн учрыг танин мэдэхийн хэрээр шинжлэх ухаанч сэтгэлгээ нь баяжсанаар газар шорооны хүнд хүчир ажлыг түргэн шуурхай гүйцэтгэх зорилгоор өнөөгийн машин техникийн өвийг бүтээж бий болгон хөгжүүлсээр ирсэн түүхтэй ажгуу…

7 дугаар зураг. В.Отисын экскаватор: 1–шанага; 2–иш; 3–өргөх гинж; 4–өргөхийн дамар; 5–ишийг түрэх, буцаах дамар 6–ны гинж; 7–сум; 8–түрэх дамар 6–ыг эргүүлэх гол 9–ын хөтлүүрийн одон араа; 10–сум өргөх татуурга; 11–сумыг бэхэлсэн эргэлдэх тулгуур багана; 13–сумыг эргүүлэх гинж; 14–явах анги

 Дэлгэрэнгүй»

Экскаваторын хӨгжлийн тҮҮхээс…

Хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаасаа эхлэн байгаль ертөнцийн аливаа нууцыг танин мэдэх хүсэл эрмэлзэл нь тасралтгүй хөгжсөөр ирсэн ажээ. Аливаа нууцлаг зүйлийн учрыг танин мэдэхийн хэрээр шинжлэх ухаанч сэтгэлгээ нь баяжсанаар газар шорооны хүнд хүчир ажлыг түргэн шуурхай гүйцэтгэх зорилгоор өнөөгийн машин техникийн өвийг бүтээж бий болгон хөгжүүлсээр ирсэн түүхтэй ажгуу…

 Дэлгэрэнгүй»

Дэлхийн № 1 толь бичиг — Babylon

2009 оны 10-р сарын 17 Нийтэлсэн d-a

 babylon

Энэхүү толь бичиг нь 75 орны хэл дээрх толь бичгийн үгийн сан болон Оксфордын их сургууль, Britannica, Merriam-Webster, Larousse, Vox, Langenscheidt, Pons, Taishukan зэрэг томоохон хэвлэлийн газруудаас эрхлэн гаргадаг толь бичгүүдийн өргөн хэрэглэгддэг үгийн санг багтаасан  дэлхийн тэргүүлэх толь бичиг юм. Та уг толь бичгийг ашиглан word, excel, вэб хуудас гэх мэт ямар ч програм дээрээс үг болон өгүүлбэрийг найруулгын өндөр түвшинд Англи, Орос, Хятад, Япон, Солонгос, Франц зэрэг дэлхийн 17 орны хэл дээр орчуулах боломжтой. Одоохондоо Монголрүү болон Монгол хэлнээс бусад хэлрүү өгүүлбэр орчуулах боломжгүй ба зөвхөн үг орчуулах боломжтой. Толь бичгийг суулгах заавар нь дотроо байгаа.

 

татах

 Дэлгэрэнгүй»

Тэнгэр шиг бай

2009 оны 10-р сарын 17 Нийтэлсэн d-a

Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

 Дэлгэрэнгүй»

Байгаль орчин хамгаалал хичээлийн лекц-3

2009 оны 10-р сарын 16 Нийтэлсэн d-a
Байгалийн нөөц баялгийн ангилал, ашиглалт         

·        -Үл шавхагдах ба шавхагдах баялаг

·        -Нөхөн төлждөг ба төлждөггүй баялаг

·        -Байгалийн нөөцийг зохистой ашиглах нь

Байгалийн нөөц баялаг гэдэг бол хүмүүс өөрсдийн өргөн хэрэглээний хэрэгцээгээ хангаж, байшин оромж барих, хувцас хунараа хийх, ачаа тээвэрлэлт хийх, галлаж дулаан цахилгааны үүсвэрээ хангах, хоол хүнсэндээ хэрэглэх түүхий эдийг хэлж байгаа бөгөөд эдгээрийг хүн зөвхөн хэрэглээд зогсохгүй, физилогийн шаардлагаа хангах үүднээс амьсгалах агаар, уух ус, ашиглах газар, ажил амралтаа зохицуулах орон зайг манай дэлхийн хүрээлэн байгаа орчноос байнга ашиглаж байдаг.

Нэгтгэн дүгнэвэл, байгалийн нөөц баялаг гэдэг нь хүний гараар бүтээгдээгүй, байгальд байдаг, хүмүүсийн оршин тогтнох хэрэгсэл юм.

 Дэлгэрэнгүй»

Байгаль орчин хамгаалал хичээлийн лекц-2

2009 оны 10-р сарын 16 Нийтэлсэн d-a

                Экологийн хүчин зүйлс, тэдгээрийн

                                         ангилал

  • Абиотик
  • Биотик
  • Антропоген

Организмыг хүрээлэн байгаа орчин маш олон хэлбэр дүрстэй, цаг хугацаа, орон зайд асар их хөдөлгөөнтэй байдаг элемент, үзэгдлүүд, нөхцлөөс бүрддэг эдгээрийг нь экологийн хүчин зүйл гэж авч үздэг

 Дэлгэрэнгүй»

Байгаль орчин хамгаалал хичээлийн лекц-1

2009 оны 10-р сарын 16 Нийтэлсэн d-a

Экологийн шинжлэх ухааны тухай ойлголт

судлах зүйл,  судалгааны арга

  • Экологийн шинжлэх ухаан, судлах зүйл, судалгааны арга
  • Экологийн хямралын хор уршиг, түүнээс гарах арга зам

Орчин үед хамгийн түгээмэл хэрэглэгдэх болсон нэр томъёоны нэг бол экологи юм. Өнгөрсөн зууны 70-аад он хүртэл экологи гэдэг нэр томъёог зөвхөн мэргэжлийн хүрээнд л хэрэглэж байв. 1970-аад оноос экологийн хямрал гэсэн нэр томъёо тархаж энэ үеэс нийгмийн амьдралын янз бүрийн хүрээнд экологи гэсэн үг түгээмэл хэрэглэгдэх болжээ. Өнөө үед энэ нэр томъёог зөвхөн мэргэжлийн хүрээнд биш нийгмийн амьдралын бүх хүрээнд өргөн хэрэглэгдэх болов.

 Дэлгэрэнгүй»
Шороон ордыг драгаар ашиглах арга Драгийн схем Дэлгэрэнгүй»

admin

Чонос овогт Чулуунбаатарын Даян-Алтай Дархан ТДС-УУАТ-3

Архив

HTML